7/16/2017

Есүхэй баатарын Өргөө Алтан уулан Ордын тагийн нугадаа заларна, Есүхэйн удмын Оюун санааны эзэнт гүрэн Дэлхий дахинг Оюунаараа захирах болно

“Өндөр гэгээний Өргөө хайлах” ёслол гүйцэтгэснээр Есүхэй баатарын Өргөө нь нэгэнт “Улсаа хурааж” дууссан тул Алтан уулан ордын тагийн нугадаа заларна. Ийнхүү, Есүхэй баатар гэргий Өүлэн эхийн хамт 12-р зуунд “хуучны дээд ухамсарт язгуур Төр” –ийг хэрхэн бүтээсэн нууцыг нэхэн илчлэн таниулж байна. Чухамхүү, Есүхэй баатар нь шувуу агнагч байж, Өүлэн гүнжийн “Алтан ургийн удмын охины Төрт ёс”-ыг Мэргидийн Их Чилгүдээгээс булаан авч, түүнийг долоон уул давуулан хөөн зайлуулж, Есүхэйн удмын ариун Гал голомтот Өргөөг Алтан уулан ордын тагийн нугад залж Өүлэн гүнжийг гэргий болгон авсан нь “хуучны дээд ухамсарт язгуур Төр” –ийг Дува Өвгнийн удамд дахин сэргээн шинэчлэн бүтээжээ. Ийнхүү, Есүхэй баатар “хуучны дээд ухамсарт язгуур Төр”-ийг дахин сэргээн бүтээж чадсан нь түүнийг “Улсаа хураах” боломж олгосон нь тэрээр төв Азийн дотоод дөрвөн цэнгэг уст тэнгисийн ай савын өөрийн Улсаа хурааж чадсанаас гадна гадаад таван далайн ай савын Улсыг мөн Оюунаараа хурааж чаджээ.

Түүний дотор  Туул, Хэрлэн, Онон мөрөний  ай савынхыг мөн Оюунаараа хураан захирчээ. Есүхэй баатар хожмоо Туулын хар түнгэд хэрэйдийн Тоорил ханы  хэрэйд Улсыг хэд хэдэн удаа хураан өөрийн хөрөнгөөр хураан тохинуулж өгчээ. Ийнхүү, Алтан уулан орд улсыг захирагч Есүхэй баатар, хэрэдийн Тоорил хан хоёр нөхөрлөсөн түүхийг эхлүүлжээ.  Есүхэй баатар үгүй болонгуут л түүний гадаад таван далайн ай савын хураасан Улс нь бутран задарчээ.  Есүхэйн Тэмүүчин эцгийн бийд  мөн эцгийн үгүйд Тоорил ханы улсыг хэдэнтээ хураан тохинуулж байжээ. Өнгөрсөн түүх эдүгэ цагт нэхэн үргэлжилж Есүхэй баатарын “Улсыг хураах” үйл “Өндөр гэгээний Өргөө хайлах” ёс дор дуусгавар болж байгаа тул Есүхэй баатарын Өргөө Алтан уулан ордын тагийн нугадаа залрах цаг нэгэнт болжээ.  Ийнхүү, Өгөдэйн хойчис, Ойрдын Ханджамц хатаны хөвүүн Өндөр гэгээний Өргөөг хайлж түүнийг эзэмшил нутгийг Өгөдэй хааны мөнгөн модны Орд улсад хураан захирч, Өгөдэй хааны мөнгөн модны Орд улсын Нийслэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

Дорно дахинд бүхнийг өршөөлт Өгөдэй хааны мөнгөн модны Орд улс шинэ Нийслэлдээ төвлөн Өрнө-Дорныг мөнгө Төмөр улсын бодлогоор Оюунаараа захирах болно.  Түүнчлэн Бат хааны Алтан ордын улс Алтан-Хөхийн бэлд шинэ Нийслэлдээ төвлөн Өрнө-Дорныг Алтан орд улсын бодлогоор Оюунаа захирах болно.  Ийнхүү Дэлхий дахинд “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” цаашид Өрнө дорно дахинд үл гээгдэн оршин буйгаа батлан таниулж ил Орд улсын Төрт ёс дор оршин байсаар байх болно.

7/15/2017

“Есүхэй баатарын удмынхны Оюун санааны Эзэнт гүрэн” оршихуйн нууцыг илчилсүү

“Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” оршин байсан, оршин байсаар байгаа, цаашид оршин байхын  нууцыг анх удаа Шинжлэх ухааны үндэслэлтэй илчлэн танилцуулж байна. Хүн төрлөхтний түүхэнд Өнө эртнээс “Оюун санааны эзэнт гүрэн” оршин байсны Шинжлэх ухааны үндэслэл нь Тэмүүчин Чингис хааны Улс төр-Оюун санааны Онол ёсоор “Газар бол Улсын үндэс”  байхын Шинжлэх ухааны үндэслэлийг анх удаа Шинжлэх ухааны Эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд оруулж, Олон улсын Эксдпедиц зохион байгуулж байна. Ийнхүү, “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” нь “Есүхэй баатарын Алтан уулан орд улс”-ын уугуул нутагт Өнө эртнээс оршин байсаар ирсэнг Дэлхий дахинд илчлэн зарлаж байна.

Ийнхүү, Дэлхий эрхэс дээр анх нэг эст амьд биет үүсэн бүрэлдсэн тэр л Газар зүйн байрлалыг Есүхэйн удмынхан хадгалан хамгаалж байснаа ийнхүү Дэлхий дахинд илчлэн таниулж байна. Чухамхүү, хэзээ ч гадаад далайн ус ороогүй, ялангуяа метан агуулсан ус ороогүй “Есмүхэй баатарын Алтан уулан Орд улс”-ын нутаг дэвсгэрт Дэлхий эрхэс дээрх анх удаа Амьдрал үүсэн бүрэлдсэн нь нэг эст амьд биет байжээ. Шинжлэх ухаанд нэг эст амьд биет үүсэх үед метан агуулсан ус үүсээгүй байсанг нэгэнт судлан тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” нь Улс төр-Оюун санааны Засаглал хэрэгжүүлэх ахуй Төрийн бүтэц нь яг л “нэг эст амьд биет”-ийн бүтэц зохион байгуулалттай ижил болохыг Судлаач И. Эрдэнэчимэг судлан тогтоожээ. Үүгээр, Есүхэй баатарын удмынхны Ургийн бичиг нь “нэг эст амьд биет”-ийн бүтэц зохион байгуулалттай болох нь давхар батлагдлаа.

Ийнхүү, Есүхэйн удмынхан нэг эст амьд биет анх үүсэн бүрэлдсэн Газар зүйн байрлалыг хамгаалж өнөө хүрсэн нууц анх удаа ийнхүү илчлэгдлээ. “Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ –ын тэргүүн И. Эрдэнэчимэг нь “21-р зууны Газар зүйн Нээлт”-ээр Дэлхий эрхэс дээр анх Амьдрал үүсэн бүрэлдсэн Газар зүйн байрлалыг Дэлхий дахинд зарлаж, Дэлхий эрхэс дээр анх Амьдрал үүссэн, “нэг эст амьд биет анх үүссэн” Газар зүйн байрлалыг 45 хоногийн хугацаанд Шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулж, Олон улсын Экспедиц зохион байгуулан ажлуулахаар нэгэнт шийдсэн билээ.

“Алтан зул холдинг” ХХК энэхүү Олон улсын Экспедиц  оролцох 10 орны Эрдэмтдийн 2017 оны 7-р сарын 15 –аас 2017 оны 9-р сарын 30 хүртлэх 45 хоногийн турш  Монгол оронд байрлан судалгаа хийх бүх зардлыг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

"Өндөр Гэгээний Өргөөг Хайлах" ёслол гүйцэтгэнэ

Хэзээ: 2017 оны 7-р сарын 31 нд
Хаана: Өгөдэй хааны Мөнгөн модны Орд улсын нутагт сонордуулга

Халхын анхдугаар богд хаанд өргөмжлөгдсөн Өндөр гэгээний Өргөөг хайлах ёслолыг 2017 оны 7-р сарын 31 гүйцэтгэх болсонг өргөн Олон түмэнд сонордуулж байна. 17-р зуунд "Өндөр гэгээний Өргөөг хайлах" ёслол гүйцэтгэсэнг нэхэн таниулах шаардлага нэгэнт үүсчээ. Энэхүү "Өндөр гэгээний Өргөө хайлах" ёслолыг гүйцэтгэснээр Есүхэй баатар хэрхэн Тоорил хантай нөхөрлсөн үеийг эхлүүлж улмаар "Есүхэй баатарын улсыг хураах" үйл хэрэг эртний хэрэйдийн нутагт дахин үргэлжлэх болно. Цаашид Өндөр гэгээний Өргөө, түүний Улс төр-Оюун санааны удирдлага нь Өгөдэй хааны Өргөөн Өв соёлд хамрагдан үргэлжлэх болно. Ийнхүү, "Есүхэй баатарын Улсыг хураах" үйл хэргийг 21-р зуунд дуусгавар болгож буйг Өргөн олон түмэнд албан ёсолор мэдээлж байна.  Цаашид Өгөдэй хааны "мөнгөн модны Орд улс"-ын Нийслэлийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхэлсэнг сонордуулж байна.

Ядуусын Философи, түүнээс татгалзахыг  21-р зуунд шаардаж байна

21-р зууны Монголчуудын ядуурсан шалтгаан нь Монгол оронг ядууралсан Ардчилсан Төрийн бодлого хэрэгжүүлж байгаад оршино. Монгол орон ямар үед ядуурдаг вэ гэхээр зөврхөн цэнгэг усны хомсдолд орох үедээ "хөх Монгол" нь "шар монгол" болж байх үедээ ядуурдаг. Чухамхүү, Карл Маркс "Ядуусын Философи" хэмээхүйн мөн чанарыг илчилсэн нь "үгээгүүчүүл" гэдэг Нийгмийн даврхаргшыг тодорхойлсон түүхтэй. Карл Марксын үгээгүүчүүлийн "Ядуусын Философи" ойлголтын агуулга нь "вино, пивоны дээр ус орших" байдлаар өдөөгддөг болохыг тухайн үедээ тодорхойлжээ.

Үүгээр, Карл Маркс нь Өгөдэй хааны мөнгөн Орд улсын бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн болохоо баталдаг. Энэ бол Хүннү Соёлын Өвийг Карл Маркс Өрнө зүгийнхэн танилцуулж. Харин Өрнө зүгт "хий үзэгдэл" болсон "Ядуусын Филосфи" нь Оросын 2017 оны Хувьсгалаар Бат хааны худ Романовынхны 300 жилийн хаанчлалыг таслан зогсоосон билээ. Ийнхүү, зөвхөн Оросын улааны Хувьсгал 100 жилийн ойгоор умардын Орос оронд "Ядуусын Философи" таслан зогсоосон болохын Шинжлэх ухааны нууц тайлагдах гэж байна. Тиймээс, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х. Баттулга таныг "Ядуусын Философи"-оос татгалзахыг шаардаж байна.

Яагаад "хан хөхий" уулын тахилга хийхээс татгалзах учиртай вэ?
Монгол оронд Ардчилал дүр эсгэж өдий хүрсмэн нь Монгол орны нийт нутгийн 76.7 % нь их бага хэмжээгээр цөлжилтөнд өртжээ. Монгол оронд 3\4 нь цөлжилтөнд өртсөн нь Ардчилсан Монгол оронд манжийн дарангуйлалын үеийн манж төрт ёсны Уул овооны тахилга хийж байгаа учраас цөлжилт идэвхжсээр байна. Тиймээс, 2017 онд Хан хөхий уулын тахилга хийхээс Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч татгалзахыг шаардаж байна. Хан хөхий уул нь "хөх усны орон" учраас түүнийг "шарын шашны ёс"-ыг дагалдуулан Төрийн тахилга хийхээс татгалзахыг танд санал болгож "Хан хөхий уулын Төрийн тахилга" зогсоохыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболдоос ч мөн шаардаж байна. Түүнчлэн мөн өдрүүдэд "Өндөр гэгээний Өргөө хайлах" ёслол үйлдэх болсонг сонордуулж байна. Иймд та бүхэнд "Өндөр гэгээний Өргөө хайлах" ёслолд илүү анхаарлаа хандуулна уу?

7/06/2017

Олон улсын анхдугаа эрдэм шинжилгээний экспедиц зохион байгуулах төсөл

Төслийн нэр: “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” оршихуйн эрэл хайгууль

Төсөл зохион байгуулагч: И. Эрдэнэчимэг, “Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ-ын  Тэргүүн

Төсөлд хамрагдах обьёкт: “Есүхэй баатарын Алтан уулан орд улс”-ын нутаг

Төсөлд хамрагдах обьектийн хэмжээ: 100.000 км кв

Төслийн үндэслэл: Шинжлэх ухааны 33 салбарт 33 Нээлт хийгдэж буйг Шинжлэх ухаанд баталгаажуулах, түүнээс:
  1. ”Есүхэйн баатарын Алтан орд улсын оршихуй” Газар зүйн Нээлт
    “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн”, Газар зүйн Нээлт
    “Дэлхий дээр анх нэг эст амьд биет үүсэн бүрэлдсэн Газар зүйн Нээлт”
  2. Дэлхий дахины ундны усны нэгдсэн ундарга Газар зүйн Нээлт
Төслийн зорилго:
  1. “Есүхэй баатарын Алтан уулан орд улс” оршихуйг Шинжлэх ухаанд баталгаажуулах,
  2. “Есүхэйн удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” оршихуйг Шинжлэх ухаанд баталгаажуулах,
  3. Дэлхий дээр анх нэг эст амьд биет үүссэн бүрэлдсэн Газар зүйн байрлалыг Шинжлэх ухаанд баталгаажуулах,
  4. Дэлхийн царцдасын хөгжлийн Астрономын Хувьсал голомтлон оршин буй Газар зүйн байршлыг Шинжлэх ухаанд баталгаажуулах,
Төсөлд уригдан оролцох Эрдэмтэд: зөвхөн Евразийн орнуудын Эрдэмтэд, тэдгээрийн дотор Чех, Унгар, Грек, Англи, Швейцарь, Дани, Киргизстан, Узбекстан, Тайвань, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбар Эрдэм шинжилгээний байгууллагуудын Эрдэмтэд

Төсөл хэрэгжих хугацаа: Төсөл 45 хоногийн турш хээрийн судалгаагаар үргэлжилнэ,

Төсөл эхлэх, дуусах огноо: 2017 оны 8-р сарын 15-аас 2017 оны 9-р сарын 30 хооронд

Төсөл дөрвөн үе шат: Төсөл 4 үе шаттай үргэлжилнэ
  1. Төсөлд оролцогч Эрдэмтдэд мэрэгжийн чиг баримжаагаас хамаарч хуримтлагдсан судалгааны  Эх сурвалжтай танилцана,  2017. 06. 16 - 2017. 08. 22
  2. Төсөлд оролцогч Эрдэмтэд ганцаарчилсан болон хамт олны бүрэлдхүүнээ сонгож бие даасан судалгааны ажлыг гүйцэтгэнэ,  2017. 08. 23 -  2017. 09. 15
  3. Төсөлд оролцогч Эрдэмтэд өөрсдийн харьяа Шинжлэх ухааны салбарын зүгээс Шинжлэх ухааны дүгнэлтээ гаргана, 2017. 09. 16 – 2017. 09. 21
  4. Төсөлд оролцогч Эрдэмтэд хамтын нэгдсэн дүгнэлтээр:
    1. “Есүхэй баатарын Алтан уулан орд улс” оршихуйг,
    2. “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” оршихуйг,
    3. “Есүхэй батарын Алтан уулан орд улс”-ын нутагт анх Дэлхий дээр амьдрал үүссэнг,
    4. Дэлхий дахины ундны цэнгэг усны нэгдсэн ундарга оршихуйг,
    5. Дэлхийн царцдасын Астрономын Хувьсалын амьд голомт оршихуйг,
    6. Хэзээ ч далайн ус “Есүхэй баатарын Алтан уулан орд”-д ороогүйг,
    7. Дэлхийн цаг агаарын нэгдсэн удирдлага “Есүхэй баатарын Алтан уулан орд”-д оршихуйг,
    8. “Есүхэй баатарын Алтан уулан Орд”-д Еврази төв оршин буйг,
    9. “Есүхэй баатарын Алтан уулан орд улс”-ыг нэгэн супер этнос хадгалж буйн Шинжлэх ухааны Нээлт хийгдсэний Шинжлэх ухааны үндэслэлийг баталгаажуулан Шинжлэх ухааны дүгнэлт гаргах.
Төсөлд оролцох Эрх: зөвхөн албан ёсны урилга хүлээн авсан Эрдэмтдэд олгогдоно,

Бүртгэл: 2017 оны 7-р сарын 5- 2017 оны 8-р сарын 15 хүртэл үргэлжилнэ,

Төсөл санхүүжүүлэгч: “Алтан зул холдинг” ХХК,

Төсөл санхүүжүүлэгчийн үүрэг: Төслийг санхүүжүүлэгч нь төсөлд оролцогч Эрдэмтдийн Монгол улсад оршин байх үеийн бүх зардлыг санхүүжүүлнэ, үүнд унаа, хоол, байр, бичгийн хэрэгслийн зардал, харилцаа холбооны зардал болон болзошгүй бусад зардал,

Харилцах утас: 
99133620
99144714
99921320

Е-майл хаяг:
erdenechimeg.ish@yahoo.com

Блог:
http://baataresuhei.blogspot.com
https://altanuulanord.blogspot.com
http://khamagmongol.blogspot.com

Фэйсбүүк:
https://www.facebook.com/geographicaldiscovery
https://www.facebook.com/erdenechimeg.ish
https://www.facebook.com/erdenechimeg.ish.5
https://www.facebook.com/ish.erdenechimeg

Твиттер:
Khaanikhan (@Khaanikhan) on Twitter

6/29/2017

Есүхэйн удамынхны юун санааны эзэнт гүрэнг байгуулж чадсан нууцыг тайллаа

13-р зуунд Хүн төрлөхтөнг хөгжлийн гацаанаас гаргаж чадсан хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Есүхэйн ахмад хөвүүн Тэмүүчин Чингис хаан, түүний үр хойчис нь чухамхүү тухайн үедээ Хүн төрлөхтний “Оюун санааны эзэнт гүрэн” байгуулж чадсан нууцыг тайллаа. Есүхэйн ахмад хөвүүн Тэмүүчин өөрийн Улс төрийн тэмцлээ 9 настайдаа тэрээр “ондоо эх”-ийн ахмад хөвүүдтэй халз тулаанд зоригтойгоор орж түүнийг устгаж улмаар “ондоо эх”-ийн отгон хөвүүнийг сурган хүмүүжүүлж өөрт дагуулж чадсанаар эхэлдэг. Ийнхүү “гэрийн доторхи худлыг мохоож, хулгайг дарж” чадсан нь Есүхэйн ахмад хөвүүн Тэмүүчин Евразийг нэгтгэн захирах “Оюун санааны эзэнт гүрэнг” байгуулж эхэлжээ.

Чухамхүү, Евразийг нэгтгэн захирч чадсан Есүхэйн ахмад хөвүүн Тэмүүчин Чингис хааны амжилтыг түүний төрсөн эцэг Есүхэй баатар, тээж төрүүлсэн эх Өүлэн хоёр “хуучны дээд ухамсарт ахуй Төр” үүсгэн бий болгож чадсан түүхээр эхлүүлдэг. Тиймээс, Евразийг бүхэлд нь хураан захирсан түүх Есүхэй баатар эхлүүлдэг агаад харин “эцгийн хураасан улс бутарсанг ахмад хөвүүн Тэмүүчин дахин хураан захирсан” түүхийг Дэлхий дахин мэднэ. “Өнө эртний Гүн ухаан судлдалын Хүрээлэн” ТББ нь Евразийн өргөн уудам нутагт 33 жилийн турш хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэснээр эцэстээ “Есүхэй баатарын удамынхан Хүн төрлөхтний Оюун санааны эзэнт гүрэнг” 12-21р зуунд байгуулсан болохыг судлан тогтоож Шинжлэх ухааны Эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд оруулж байна. Чухамхүү, “Өндөр гэгээний Өргөөг хайлах” ёслол гүйцэтгэснээр төв Азид Хүн төрлөхтний Оюун санааны эзэнт гүрэний Нийслэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж Өгөдэй хааны “мөнгөн мод”-ны Орд улсын Нийслэлийн бүтээн байгуулалтаар эхэлж Бат хааны “Алтан орд” улсын бүтээн байгуулалтаар дуусах гэж байна.

Тиймээс, “Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ нь 2017 оны 8-р сарын 15-2017 оны 9-р сарын 30 ны хооронд Олон улсын Эрдэм шинжилгээний хээрийн экспедиц зохион байгуулж гадаадын 10 гаруй орны Эрдэмтдийг урин ирүүлж “Есүхэй баатарын Алтан уулан Орд улс”-ын уугуул нутаг болох 100.000 км кв талбайг Шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд албан ёсоор оруулж байна. Ийнхүү, “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хаших цаг ирлээ”. Есүхэйн Тэмүүчин Чингис хаан нь “Есүхэй баатарын Алтан уулан орд улс”-д төвлөн байж Евразийг “оройлон” захирсан Газар зүйн байрлалыг “21-р зууны Газар зүйн Нээлтээр баталгаажуулан танилцуулж байна. Энэхүү Нээлтийг дагалдан Шинжлэх ухааны 33 салбарт 33 Нээлт хийгдсэн нь дагалдан баталгаажих болно. Түүнчлэн 2017 оны 7-р 2нд “Есүхэй баатарын удамынхны Оюун санааны эзэнт гүрэн”, “Өндөр гэгээний Өргөөг хайлах” ёслол мөн сарын 5 нд “Есүхэйн худ” цуврал шинэ номын нээлтүүд зохион байгуулахаар “Өнө эртний гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ-аас төлөвлөж байна.

Эх сурвалж:
Есүхэй баатарын удамынхны Оюун санааны эзэнт гүрэн
Есүхэй баатарын Алтан уулан орд улс
Фэйсбүүк