“Есүхэй баатарын хуучны дээд ухамсарт алтан Төр” бүх цаг үеийн туулан оршин байхдаа өнөө хүртэл алдагдаагүй шалтгаан нь Есүхэй удмынхан хуучны дээд ухамсарт язгуурын алтан Төр, түүнийг үл алдах Технологийг Тэмүүчин Чингис хаан, түүний үр хойчис хэрэгжүүлсээр ирсэнд оршино. Чухамхүү, 13-р зуунд Евразийн өргөн уудам нутагт гадаад таван далайн ай савд Их Монгол улсыг дөрвөн өнгөт Орд улсад хуваан захирах өвөрмөгц Засаглалын Технологи хэрэгжүүүлэхдээ Есүхэй баатарын хуучны дээд ухамсарт алтан Төр оршихуйг мөн Бат хааны Алтан хөхийн Орд улс оршихуйг нууцалжээ. 21-р зуунд “Есүхэйн удмынхны Оюун санааны энзэнт гүрэн” оршин байх нь Есүхэйн удмынхны бүх Орд улсыг ямар ч маргаангүйгээр Тусгаар хадгалагдан хамгаалагдсан “Есүхэй баатарын Алтан уулан орд улс”-д хураан захирч байгаа нь Есүхэй баатарын хуучны дээд ухамсарт язгуурын алтан Төр, түүнийг үл алдах Технологийг илчлэн таниулна. Ийнхүү, хэзээ ч хуучны дээд ухамсарт алтан Төрийг үл алдах Технологи” Шинжлэх ухааны үндэслэлээ таниулж эхэллээ. Тэмүүчин Чингис хаан зөвхөн анхдагч “хуучны дээд ухамсарт язгуурын алтан Төр” оршихуй Газар зүйн байрлалыг үеийн үе ургийн урагт нууцлан хамгаалах үүрэг өгсөн нь “Есүхэй баатарын Алтан уулан орд улс” оршихуйн нууц байлаа. Тэнд хэзээ ч “Дээд ухамсарт язгуурын алтан Төр” гээгддэггүй юм. Түүнчлэн, Тэмүүчин Чингис хаан, Бат хааны Алтан орд улсын нутгийг мөн нууцлан хамгаалжээ. Ингэж анхдагч ба зургаа дахь Алтан Төр оршихуйн Газар зүйн байрлалын нууц тайлагдлаа.