ЧИНГИСИЙН МОНГОЛ СЭРГЭН МАНДАХ ӨРГӨӨ ГЭРИЙН ОНОЛ

Шинэ Номын Нээлт
“Чингисийн Монголын сэргэн мандах Өргөө гэрийн Онол” номын Нээлт 2017 оны 7-р сарын 18 нд гуравдагч мянганы улаан морь сарын улаан морь өдөр морин цаг хийхээр төлөвлөж байна. Ийнхүү, Чингисийн Монголын сэргэн мандах Шинжлэх ухааны үндэслэл нь “Өргөө гэрийн Онол” байлаа. Чухам л Тулуйн хатан Сорхогтун Сарай хот хүртэл зарга хийж явж очиход Алтан орд улсыг захирагч Зүчи хааны хөвүүн Бат хаан:  “Чингисийн монгол Өргөө гэрийн Онолоор сэргэн мандана” хэмээн отгон хөвүүн Тулуйн хатанг сургажээ. Энэ бол зөвхөн ахмад хөвүүний удамд үеэс үед уламжлагдан нууцлагдаж ирсэн “Чингисийн монгол сэргэх мандах Технологи”-ийн Шинжлэх ухааны үндэслэл нь эдүгэ цагт Бат хааны Алтан орд улсын Нийслэлийн бүтээн байгуулалтын өмнөхөн нууцаа дэлгэж байна.  Ийнхүү, “Чингисийн монголын сэргэн мандах Өргөө гэрийн Онол” нь “Есүхэй баатарын удмынхны Оюун санааны эзэнт гүрэн” оршихуйн баталгааг дахин баталгаажууллаа.